Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо

Ахмадын сургаал алт

Утас 510-691-9199 Fax: 510-215-9100 mongol.emegtei@yahoo.com

 

Хэцүү заяат орчлон дээр

             Хөлөө чангахан гишгээрэй!

Сөхрүүлж чадаагүй хүндээ

             Хорвоо өөрөө сөгддөг юм шүү!

Д. Жаргалсайхан

З. Базаррагчаа

Нэр

 

     Монгол Солонгос  хоёр гадаад төрхөөрөө хоорондоо тун ч адилхан үндэстэн юмдаа. Заримдаа монгол хүн байна гээд мэндэлтэл биш байх юм. Гэхдээ бидний цөөхөн монголчуууд дэлхийн зургаан  тэрбум  хүн дөл дундаас  нутаг нэгтнээ нэг хоёроос илүү хол алдахгүй олж танина даа.

         Ураг удмаасаа цөс ихтэй хүмүүс болохоор нэг нэгэндээ тэр болгон түрүүлж ам нээнэ гэж үгүй, сайн бол толгой дохиод л зөрнө. Би нэг удаа Гонконгийн нисэх буудалд онгоц хүлээж суухад хятад байрын ахмад хүн “Та сайн явж байна уу” гэж мэндлээд,  ’’таныг би Монголоос яваа байх гэж бодлоо. Намайг Өвөр Монголын радио хорооны Лавай гэдэг хүн” гээд тэрхэн хугацаанд  халуун яриа дэлгэж билээ. Тэр үе ардчилсан хөдөлгөөн эхэлж байсан 19 90 оны зун цаг. Тэр үед манайхаас Сэул рүү шууд нислэг байгаагүй болохоор Япон юмуу Гонконгоор дамжиж очдог байлаа.

     Манай элчин сайдын яам дөнгөж нээгдчихсэн “Хаяата” зочид буудлын нэг өрөөнд ажлаа явуулж түүгээр орж гарах монгол хүн цөөхөн, харин манайхыг сонирхсон Солонгосчуудын хөл тасардаггүй яам байлаа. Манай ардчиллын алтан хараацайнууд ганц хоёроороо түүгээр нисэлдэж л байсан цаг. Энэ яахав одоо Солонгосын тухай бичих сонин биш болсон, улс төрийн талаар ч ухаж төнхөж ярих гэсэн юм биш.

     Цаг хугацаа улиран улирсаар тэр үед эхээс төрж байсан хүүхэд цэргийн албанд мордох болж охид нь бэрд гарах болжээ. Тав гурван насаар ах нь ажил амьдралын мөр хөөж гадаад оронд ажиллаж сурч байна. Эд маань хоорондоо яаж мэнд усаа мэдэлцэж, ямархуу хэл аялгуугаар ярьж байгааг л товчхон бичих гэсэн юм.

     Өвгөн болсон би өдрийн ажлаа дуусгаад өөхтэй хоол идмээр санагдаад   Оакландын

 монгол хоолны газар орлоо. Хэдэн залуустай тааралдаж тэдэнтэй  мэндлээд нэр алдрыг нь асуулаа. Нэлээд нүүрэмгий өндөр бор хүү намайг Мөөгий гэдэг гэлээ. Нөгөө гурав нь бас л Оогий, Төөгий, Баагий гэж байна шүү. За энэ чинь тэгээд та нарын ээж ааваас чинь өгсөн бүтэн нэр үү гэтэл үгүй ахаа бид нар л бие биенээ ингэж дууддаг юм гэлээ. Жинхэнээрээ бол Мөөгийг Мөнхжаргал, Төөгийг Төмөрсүх, Оогийг Отгонбаяр, Баагийг Баасансүрэн гэдэг аж. Одоо тэгээд та нарыг миний насан дээр ирэхээр дүүмэд хүмүүс та нарыг Мөөгий гуай гэх болж байна уу гэвэл харин ээ яах юм болоо, арай тэгэхгүй байхаа гэнэ.

    Бас нэг удаа Оакландын нарийн боовны дэлгүүрт ажилладаг нэг монгол охинтой тааралдаж захиалга өгөөд нэрийг нь асуутал Соонгоо гэлээ. Чи чинь тэгээд гадаад нэртэй хүүхэд үү гэтэл үгүй ээ үгүй, Солонго юм байхгүй юу гэнэ. Чи Япон хэлээр ярьдаг уу гэтэл үгүй гэнэ. За тэгвэл энд чинь япончууд олон ажилладаг уу гэтэл энд нэг ч япон хүн байхгүй гэлээ. Тэгвэл яагаад чиний нэрний “л” үсэг гээгдчихсэн юм бэ гэвэл: “Эд нар л намайг ингэж дууддаг юм” гэв. За яахав амьдрахын эрхээр хүний газар аль олдсон хар бор ажлыг хийж, бор ходоодоо тэжээж яваа хэн маань ч л “усыг нь уувал ёсыг нь дага“ гэдэг үгтэй юм хойно газар орных нь хэл аялгуунд зохицуулан нэрээ товчлож болох л доо. Гэхдээ манай хүүхдүүд дэндүү монгол биш болгож товчлоод байх шиг бодогдох юм. Байсаар байгаад удалгүй одоогийн Баагий, Мөөгий маань Ба, Мөө болоод манай урд их хөршийн Ма, Да овогт гэдэг шиг болчих вий дээ.

     Манай монголчуудад хүүхдээ бага нялх үед нь энхрийлж, өхөөрдөж өгсөн нэр байх боловч түүнийгээ гэр бүл, ах дүү ойр садангийн хүрээнд л хэрэглэж ирсэн. Сургуульд орохдоо овог нэрээ бүтэн хэлж бүртгүүлээд ангийн бүртгэлд овгийн эхний үсэгтэй бичүүлдэг. Багш нь энэ жинхэнэ нэрээр нь дуудаж бүртгэдэг. Багшаа намайг Оогий гэдэг гэж байсан хүүхдийг би дуулаагүй юм байна.Оргодол босуул биш л юм бол нэрээ хувиргах хэрэг юун. Нэрэндээ болгоомжгүй хандах нь өөртөө болон ийм нэрийг хайрласан эцэг эх, эх голомтынхоо өмнө гэм үйлдэж байнаа гэсэн үг.

         Ажаад байхад хөдөө орон нутагт бас гайгүй, харин хот суурингийн залуусын  хувьд хэл ярианы хэв маяг нилээд ондоошиж байх шиг. “Оогий гэж нэг шаврын хаалт” гэнэ. Яриад байгаа нь садаа, саад болоод байсан бололтой. Гэтэл шаврын хаалт чинь машин тэргэндээ хэрэгтэй сайн зүйл шүү дээ. Муухай юмны хаалт хамгаалалт байдаг. Бас “нугасгүй” гэнэ.Уран нугардаг гэж байгаа юм уу, аль эсвэл нурууныхаа голд нугас байхгүй учраас мэдээ, мэдрэлгүй, мангуу гэж байгаа юм уу бүү мэд

    Билгүүн номч Бямбын Ринчин:

 “Чихний угт чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

 Чин зоригт өвөг дээдсийн минь бидэнд үлдээсэн өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч

Сор их билэгт түмэн юугээч бишрэн магтмуу би” гэж бичсэн байдаг.

      Төрөлх хэлээрээ оновчтой ойлгомжтой зөв ярих нь хэл соёлоо нандигнан хадгалж хойч үедээ өвлүүлж үлдээхэд нэн чухал зүйл юм даа.

           Мэндлэх хүндлэх ёс гэдэг аль ч үндэстний харилцааны чухал зүйл байдаг. Бидний хойч үеийн залуус та бүхэн хүнтэй зөв сайхан мэндэлж нэрээ нэг нэгэндээ бүтэн хэлж занших хэрэгтэй юм аа. Энэ бол харилцааны соёл.

     Манай ард түмэн: “Дуудах нэрийг эцэг эхээс авдаг, дуурсагдах алдраа өөрөө олдог” , “хүн нэрээ, тогос өдөө” гэдэг.

     Лавай гуай надтай уулзаад салахдаа надад нэрийн хуудсаа үлдээгээд “Та арал хойгийн Солонгос орноор алжаалгүй сайн морилоорой” гэж билээ. Тэрээр намайг тэр олон хүний дундаас монгол хүн гэж таньсан юмдаа.

     Атгахан халтар арвай шиг бидний цөөхөн монголчууд бие биенээ хүндэлж, хайрлаж нэртэй хүн шиг нэрээрээ дуудуулж, төртэй хүн шиг төрөөрөө бахархаж явья даа. Эгэл жирийн махбодыг маань төрийн хэмжээнд өргөмжлөгч нь дуудах нэр юм шүү дээ.Нэртэй төртэй хүн гэдгийн учир нь тэр.

     Төрийн минь алтан сүлд үргэлж ивээх болтугай.

 

                                                                                      Наyward.2008.05.26    

    

 

   

Text Box: Чухал утасны номерууд
Хууль сахиулах байгуулага болон цагаачлалын албанд албан ёсны орчуулагчаар 1997 оноос хойш одоо хүртэл ажиллаж байгаа орчуулагч та бүхний албан болон хувийн орчуулга хийж туслана. Үнэлгээг тохиролцоно. Нотариатын баталгаа хийнэ. (Social Security Service, Insurance, Immigration, asylum interview with your private attorneys, DMV, Police, Hospital, Medical and any other businesses)
510-691-9199, 510-367-6096 гэсэн утсаар ярьж цагаа товлоно уу?  Эсвэл gtsermaa@yahoo.com гэсэн емэйлээр харилцана уу?
Бүх төрлийн хувцас засварлана. 
Утас: 510-282-5742  510-337-9130
Хэрэв та бэлгийн замын өвчтэй юм уу эсвэл шинж тэмдэг илэрсэн бол 510-981-5350 утсаар утасдах юм уу эсвэл Berkeley Public Health Clinic, 830 University Ave, Berkeley, CA очиж тусламж авна уу?
Хэрэв танд Immigration-ны lawyer хэрэгтэй бол доорхи утсуудаар утасдаж сонголтоо зөв хийнэ үү?
Amos Lawrence 415-255-8213
Jeffrey Martins 415-954-9433 олон Монголчуудтай ажилласан туршлагатай lawyer юм байна.

San Leandro-д Эрэгтэй, эмэгтэй хүний үс засна. 510-969-4648 гэсэн утсаар ярьж цагаа товлоно. уу?