|
Эмчийн зөвлөгөө |
|
Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо |
Утас 510-691-9199 Fax: 510-215-9100 mongol.emegtei@yahoo.com |

|
Чихрийн шижин өвчин Үргэлжлэл 3 Өнөөдөр дэлхий нийтэд нүүрлэж байгаа чихрийн шижин өвчний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд хүн төрөлхтөн хэрэглэж байгаа хоол хүнснийхээ орцонд агуулагдах нүүрс ус, уураг, өөх тостой зохистой харьцааг мэдэж, өдөр тутмынхаа хоол хүнсийг зөв сонгох нь чухал юм. Зарим хүнсний бүтээгдэхүүн нүүрс ус ихтэй байхад заримд нь бага байдаг. Тиймээс бид таньд нүүрс ус их болон бага агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдүүг тохируулж хэрэглэхийг зөвлөж байна. 1 шоо сахар (ёотон)= 4 гр нүүрс устай тэнцүү бол та хэдэн гр нүүрс устай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа өөрөө хянах боломжтой. Бидний өдөр тутам хэргэлдэг хүнсний бүтээгдэхүүнд хэдий хэр сахар агуулагддаг талаар таны мэдлэгт нэмэр болох зорилгоор бид доорх зургуудыг оруулж байна. http://www.sugarstacks.com/fruits.htm
|






|
Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Н.Гэрэл Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлье Эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар нь хөхний хавдрийн дараагаар орох элбэг тохиолддог хавдруудын нэг бөгөөд урьдчилан сэргийлэх ,эрт оношлох, эмчлэх боломж илүү байдаг байна. АНУ-ын Хавдрын Нийгэмлэгийн мэдээлснээс АНУ-д 2007 онд 11150 эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдартай гэж шинээр оношлогдсон, 3700 эмэгтэйчүүд энэ өвчнөөр нас баржээ.(American Cancer Society) Энэ өвчнийг эмчлэхэд жил бүр 2 тэрбумаас илүү доллар зарцуулдаг байна.(centers of disease control and prevention, cervical cancer statistics ) Ер нь манай монгол эмэгтэйчүүд мэргэжлийн эмчийн үзлэгт тогтмол үзүүлж байгаагүйгээс умайн хүзүүний хорт хавдар орой оношлогдох, хугацаа алдах явдал гардаг. Иймд бид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд 1. Эмэгтэйчүүдийн өвчний урьдчилан сэргийлэх дотуур үзлэгт ( толь тавих) 6 сард 1 удаа хамрагдаж, мэргэжлийн эмчийн зөвөлгөө авах. 2. Жилд нэг удаа Pap test (умайн хүзүүний ханаас эдийн шинжилгээ авч хэвийн бус эс илрүүлэх-abnormal cells) шинжилгээ өгөх 3. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд (кольпит, умайн хүзүүний улайлт )-ийг эрт илрүүлж , эмчлүүлэх 4. Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 5. Умайн хүзүүний хорт хавдарыг үүсгэдэг гол шалтгаан болох HPV-human papillomavirus-ийн эсрэг үйлчилгээтэй Gardasil-вакциныг (11-12 настай байх үедээ) эрт тариулах нь зүйтэй.( HPV/Genital Warts Health Center) Хэрвээ доорх шинж тэмдгүүд илэрвэл та мэргэжлийн эмчид даруй хандаарай. 1. Нимгэн цавиар болон гуяа дагаж өвдөх 2. Үтрээнээс гарах ялгадасны хэмжээ нэмэгдэх, өнгө өөрчлөгдөх, хурц үнэртэй болох, 3. Хавьтлын үед өвдөх, дараа нь цус гарах, гэх мэт.
|
|
Г. Батцэцэг, Б. Энхтуяа Эмч нарын уулзалт боллоо. Бэй Арэа-д ажиллаж амьдарч байгаа Монгол эмч нарын уулзалт ярилцлага 2009 оны 8 сарын 29нд АДМЭХ(Америк дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоон)-ы байранд зохион байгуулагдлаа. Уулзалтанд хүн ардын эрүүл энхийн манаанд зогсож, эзэмшсэн мэргэжилдээ өөрийн бүхий л амьдарлаа зориулсан, ажлын дадлага туршлагатай, хаана ч, хэзээ ч, хэнд ч мэргэжлийн тусламж үзүүлж чадах чадвартай, манай үе үеийн эмч нарын төлөөлөл ирсэн байлаа. Тэд өөрсдийн мэргэжлийн онцлог, ажлын дадлага туршлага, тохиолдож байсан зарим нэгэн сонирхолтой явдал, эмч нар цаашид хамтарч юу хийж болох талаар санал бодлоо солилцон чин сэтгэлийн халуун яриа өрнүүлж байв. Уулзалт ярилцлаганд АДМЭХ-ийн тэргүүн Н. Сүрэнхорлоо, АДМЭХ-ийн тэргүүлэх гишүүн, Анагаах ухааны их сургуулийн дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш, дотоод шүүрэл судлалын их эмч Д. Пүрэвсүрэн нар оролцож, эмч нарын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн, олон сайхан зөвлөмж, зөвлөгөө өглөө. Уулзалтын үр дүнд эмч нар хамтарч цаашид төрөл бүрийн мэргэжлийн чиглэлээр, Америкид ажиллаж амьдарч байгаа Монголчуудын эрүүл мэндийн төлөө олон янзын ажил хийх үндэс тавигдлаа. Эмч нарын санал бодлыг сонсож, бидний ажлыг дэмжиж байгаа АДМЭХ-ны тэгүүн, тэргүүлэгч гишүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Уулзалт ярилцлаганд хүрэлцэн ирж халуун дотно яриа өрнүүлсэн эмч нартаа баярлалаа. Ярилцлаганд хүрэлцэн ирж амжаагүй эмч нараа бидэнтэй холбогдож АДМЭХ-ийн дэргэдэх эмч нарын салбар зөвлөлийн ажилд идэвхитэй оролцохыг уриалж байна.
|
|
Америкийн Монгол Хатагтай 2009 |
|
Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо (АДМЭХ)ны дэргэдэх Монгол эмч нарын салбар зөвлөлийн гишүүн эмч нарын нэгдсэн үзлэг 2009 оны 11 сарын 8 ны ням гарагт, 12РМ-18РМ цагийн хооронд, АДМЭХ-ны байранд хийгдэх гэж байна. Доорхи нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, эмчилгээ хийж зөвлөгөө өгнө. Үүнд: 1. Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг: Үзлэгээр чихрийн шижин өвчнийг оношлох, цусны сахар тодорхойлох, бамбайн булчирхайн өвчин, таргалалт өвчний оношилгоо хийж, зөвлөгөө, эмчилгээний чиглэл өгнө. АУИС-ийн дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш, дотоод шүүрэл судлалын их эмч, Анагаах ухааны магистр, Д. Пүрэвсүрэн (мэргэжлээрээ 15 жил ажилласан). 925-808-9633 2. Хүүхдийн эмчийн үзлэг: Үзлэгээр хүүхдийн бүх төрлийн өвчнийг оношилж, зөвлөгөө эмчилгээний заавар өгнө. - Хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжил эзэмшсэн, хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч, Г. Оюунчимэг (мэргэжлээрээ 18 жил ажилласан). 510-220-7713 - Хүүхдийн их эмч, анагаах ухааны магистр, Н. Эрдэнэжаргал (мэргэжлээрээ 15 жил ажилласан). 510-459-8577 3. Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг: Үзлэгээр үтрээний PH орчинг тодорхойолох, бэлгийн замын өрөвсөлт өвчнийг оношлох, үргүйдэл, биений юмны хямрал зэрэг эмэгтэйчүүдийн эмгэгийг оношилж, зөвлөгөө өгнө. Мөн жирэмсэн эхчүүдийг үзэж зөвлөгөө өгнө. - Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, Н. Гэрэл (мэргэжлээрээ 33 жил ажилласан). 415-990-6649 (эрэгтэйчүүдийн үзлэг хийж, зөвлөгөө өгнө) - Анагаах ухааны магистр, эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй, эх барих эмэгтэйчүүдийн их эмч, Г. Батцэцэг (мэргэжлээрээ 12 жил ажилласан). 415-525-9416 4. Уламжлалт эмчилгээний эмчийн үзлэг: Үзлэгээр судсаар оношлох, бүх төрлийн бариа засал эмчилгээ, зүү төөнүүр эмчилгээ хийж, зөвлөгөө өгнө. - Анагаах ухааны магистр, уламжлалт анагаах ухааны их эмч, Б. Энхтуяа (мэргэжлээрээ 10 жил ажилласан). 510-926-2717 5. Дотор, элэг, цөсний эмчийн үзлэг: Үзлэгээр элэг цөсний эмгэгийг оношилж, эмчилгээний заавар зөвлөгөө өгнө. - Генетикч их эмч, Ц. Шоовдор (мэргэжлээрээ 6 жил ажилласан). 510-502-1479 6. Чих, хамар, хоолойн эмчийн үзлэг: Үзлэгээр чих хамар хоолойн эмгэгийг оношилж, зөвлөгөө, эмчилгээний чиглэл өгнө. - Анагаах ухааны магистр, чих, хамар, хоолойн их эмч, Н. Алтансүх ( мэргэжлээрээ 15 жил ажилласан). 510-459-8577 7. Уушигний эмгэг, арьс гоо заслын эмчийн үзлэг: Уушигний бүх төрлийн эмгэгийг оношилж, арьсны төрлийг тодорхойлж эрүүл ахуйн зөвлөгөө өгнө. - Их эмч, Н. Энхбаяр (мэргэжлээрээ 8 жил ажилласан). 510-388-4588 8. Зүрх судасны эмчийн үзлэг: Эмчийн үзлэгээр, зүрхний бичлэг хийж, зүрх судасны эмгэгийг оношилж, зөвлөгөө эмчилгээний чиглэл өгнө. - Зүрх судасны их эмч, У. Анхболд (мэргэжлээрээ 5 жил ажилласан.) 415-699-7152 Та бүхнийг эдгээр нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарч, өөрийн хүссэн чиглэлээр зөвлөгөө, эмчилгээнд хамрагдаж, идэвхитэй оролцохыг урьж байна. Үзлэг болох хаяг: 11364 San Pablo Ave, El Cerrito, CA 94530 Үзлэгийн төлбөр: $20-$45 Үзлэгийн цагийн хуваарь: 12АМ-18РМ Монголын эмч нарын салбар зөвлөл. |
|
9-р сарын 12нд 12-6pm Эмч нарын нэгдсэн үзлэгтэй. |