Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо

“Хаврын үдэш 2010”

“Хаврын үдэш 2010”

Эмэгтэйчүүдийн баярын

Цэнгүүнийг эргэн санахуйд

           Хавар ирлээ... Тиймээ Монголд маань гадаа дулаараад цас хайлаад ирэхээр хэн хүний сэтгэл тэнийж хөгшчүүл нарлаад, хүүхдүүд шуугилдаад нэг л гадаа алхаад л баймаар сайхан  байдаг.  Харь хол суугаа бид хавар ирэхээр хэн хүнгүй л эх нутгээ санагалздаг энэ цагаар эмэгтэйчүүдийн баярын цэнгүүнийг Хаврын Үдэш гэж нэрлэсэн нь бас үчиртай... Ажил төрөл гэсээр тухтай суух зав тун тааруу байсаар энэ тухайгаа бичилгүй нэлээд олон хоног өнгөрчлөө.  Гэвч цэнгүүнд маань зуу гаруй хүн цугласан сайхан цэнгүүн болсныг та бүхэнд хэлэхэд таатай байна.          

Төгсөшгүй дуусгашгүй амьдралыг бүтээсэн

Төгөлдөр гоо үзэсгэлэнт хүүхнүүддээ

Ургах нарны туяанаас авчирсан мэт

Улаан сарнай гардуулан

Хөгжим дуу хангинасан танхимд

Цэнгүүний ширээнд урин залахуйд

Алтан  бороо шиврээд ч байх шиг, ахиулж дахин харвал амьдрал хайр бэлэгдсэн улаан зүрхэн бөмбөлөгүүд, аз жаргалын цагаан цэцгээр чимсэн Март 8 урин даллаад ч байх шиг, энэ эгэл танхим эгшиг төгөлдөр бас дэндүү гоёмсог болсон шиг санагданам.

Юуны өмнө, “ Хаврын үдэш 2010”  цэнгүүнд хүрэлцэн ирсэн бүх зочдодоо баярласнаа илэрхийлж, бидний ажлыг дэмжин энэ сайхан үдшийг бий болгосон авьяаслаг хөтлөгч Уранчимэг,  Мэндбаяр, ДЖ Тамираа, арын албаны Гансэлэм, Батжаргал, Найрамдал, Бат-Өлзий, Гүрбазар, Төгөлдөр, чимэглэхэд чин сэтгэлээсээ оролцсон Оюунаа, Туяацэцэг, Нямдэлгэр, Алимаа, Алимаагийн дүү, Амартөгс(SF), Оргилтуяа, Дүнжингарав, цэнгүүнд ая дуугээ өргөсөн дуучин Батхуяг, алс холоос ирсэн дуучин Cezar Pregil, cow boy дүрийг монгол бүжгэнд амилуулсан бүжигчин Цэрэндорж, үйл ажиллагаанд  оролцож хамтран ажилласан Хишигбаяр, Цэрэндорж , Төмөрөө (Bay area), Best Mom-ын шагналыг хандивлаж үлгэр жишээ үзүүлсэн Эмч нарын Зөвлөлийн Пүрэвсүрэн, Туяа, Батцэцэг, Гэрэл, Оюунаа, Шоовдор, Алтансүх, Эрдэнэжаргал, Анхболд, мөн тусгай зочин Манайд ирээрэй нэвтрүүлгийн хөтлөгч Ариунаа та  бүхэндээ гүн талархлаа илэрхийлж цаашдын ажил амьдрал чинь цэцэглэн бадрах болтугай!

Олон ээжүүдээс олон түмэндээ тустай, эр нөхөр үр хүүхдэдээ халамжтай, олон нийтийн ажилд чөлөөт цагаараа идэвхтэй оролцон үлгэр жишээчээрээ шалгарч 2010 оны Best Mom-оор өргөмжлөгдсөн Т. Наранчимэг, нэр дэвшигдсэн Д. Оюунханд, Н. Гэрэл, Д. Пүрэвсүрэн, Ц. Батсоёмбо, Алтанцэцэг нартаа баяр хүргэе.

Авхаалж самбаагаа уралдуулсан адтай найман бүсгүйчүүдээс шалгарч Америкийн Монгол Хатагтай эрхэм өргөмжлөлийг хүртсэн Алтанцэцэг, шагналт байранд орсон Helda Pregil болон бусад бүсгүйчүүддээ баяр хүргэх сацуу тэмцээнд идэвхтэй оролцсонд баярласнаа илэрхийлэе.

 

                                                                                           АМЭХ

Click here to join mongolemegteichyyd
Click to join mongolemegteichyyd